Ё.Отгонбаяр Дональд Трампад итгэмжлэх жуух бичиг өргөн барьжээ
2018/03/29

Өчигдөр Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяр Д.Трамптай уулзан, итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд Д.Трампап хандаж сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний гаалийн татвар, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд анхаарч ажиллах болохоо илэрхийлсэн.
Тэрээр ерөнхийлөгч Х.Баттулгаас итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 23-нд гардан авсан байна.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					