“Монголд  үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг үйлдвэрийн асуудал эрхэлсэн яамнаас санаачлан  2007 оноос эхлэн  үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилах, дотоодын хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрийн цагаан сарын бэлгийн болон хэрэглээний бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгох, тухайн жилд үйлдвэрлэсэн үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилгоор  жил бүр  цагаан сарын өмнө зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” нэртэйгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж байна.

 “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааг  “Мишээл экспо” худалдааны төвд 1000  м2 талбайд 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 10 хоног, “Дүнжингарав” худалдааны төвд 1500 м2 тайлбайд 1 дүгээр сарын 14-нөөс  14 хоногийн хугацаатайгаар нийт 2500 м2 тайлбайд  Хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, арьс ширний, оёдлын, модны, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхны, гоёл чимэглэлийн, хүнсний  болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоодыг хамруулан нийтдээ 500 орчим аж ахуйн нэгж хувь хүнийг оролцуулан зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил зохион байгуулсан  “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014”  үзэсгэлэн худалдааг 3 газарт Мишээл экспо төвд түрээсэлж гэрээ хийсэн талбай – 1000 м2, Аса циркийн байранд гэрээ хийсэн цэвэр талбай 336 м2,  IT WORLD худалдааны төвийн 2 давхар 600 м2 нийт 1936 м2 талбайд 14-21 хоног зохион байгуулахад   нийтдээ  4 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийгдсэн нь  нэг талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг болсноос гадна  гадаадаас худалдан авдаг байсан урсгалыг дотоод руу хандуулсан ололттой байсан.