"F studio"-ийн шинэхэн бүтээл "Параллель ертөнц" инээдмийн уран сайхны кино өнөөдөр 17 цагт "Хүннү Молл"-д нээлтээ хийхээр болжээ.  

 Инээдмийн төрлийн уг киноны найруулагчаар Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нар ажилласан бол гол дүрд СТА, жүжигчин Б.Барслхагва тогложээ. Үүнээс гадна "+17 цувралаар" олны танил болсон жүжигчин Цогтоо, Жижгээ, Эмоци продакшний жүжигчин Нямка, Маск продакшний жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин Э.Одбаяр зэрэг уран бүтээлчид тоглосон байна.  

Монголын хамгийн анхны гэж хэлж болохоор сүнстэй инээдмийн киног та бүхэн бүх кино театруудаар хүлээн авах боломжтой аж.