Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн шүүх хурал өчигдөр Баян­зүрх дүүргийн шүүх дээр болох байсан. Гэвч  тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. С.Тунгалаг нь өвчний хуурамч түүх бичин, даатгалын сангаас дөрвөн сая 359 мянга 300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулжээ. Түүнд холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёр­дугаар сарын 5-нд яллах дүгнэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан аж.