МХЕГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярыг тохиолдуулан “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгчээ. Аяны хүрээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 10 гаруй сая төгрөгийн хүнсийг хураан авч, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан 136 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 17,8 сая төгрөгийн торгууль, ногдуулжээ.