“Цензургүй яриа” нэвтрүүлгээрээ өдрөөс өдөрт үзэгч фэнүүдийнхээ хүрээг тэлж байгаа сэтгүүлч, тоймч Л.Мөнхбаясгалан хэлсэн үг, хийсэн ажлаасаа болоод сайн муу үгс бишгүйдээ л нэг сонсдог.

Гэвч зорьсон зорилгоосоо хэзээ ч ухарч няцахгүй гэдгээ хатуу боловч цөөн үгээрээ чамбайхан илэрхийлчихдэг тэрбээр өчигдөр твиттерээр Элийрэгч буюу Уянга хэмээх бүсгүйн нэр, зургийг ашигласан аккаунттай ёс бус үгээр маргалдаад авсан нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байгаа аж.