Манай нөхөр  38-тай ганц бие хүүхэнд дурлачихаж.. тэр хүүхэн нь яахаараа ч ганцаараа байдаг юм!! Юу идэж уухаараа 25-тай юм шиг харагдаад байдаг юм. Хувийн мөрдөгч хөлсөлж үзлээ.

Манай нөхөр л өдөр шөнөгүй гэрийнх нь гадаа сахиж хүлээж байна Гэртээ ороод шөнө дөл болсон ч гадаа нь сахиж байна. Тэр хүүхэн гадуур 1 гарахад нь яг мөрдөгч шиг дагаж явахаар орсон пабийнх нь гадаа зогсож байгаад миний төрсөн дүүг дуудаж уулзаад тийшээ орж гэнэт харсан царайлж мэндлээд ойролцоо нь суугаад зугээр л хараад суух юм! Ийм юм гэж байх уу???

Манай дүүг шордож..хатгаж тэрнийхээ найз хүүхнүүдтэй танилцаач гэсэн байгаан.. утасыг нь шүүж үзлээ манай хүн л залгаад мсж бичээд байсан байх юм.

Би нөхрийгөө мөрдөж. Нөхөр тэр хүүхнийг мөрдөж… үнэн утга алга аа… магадгүй тэр хүүхэнтэй 1 л уулзсан бол очоод маажимаар байдаг.. Манай хүн намайг болон 3н хүүхдээ 1 нүдээрээ ч харахаа байгаад байна…

Огт тоохгүй байхад нь ингэтлээ дурлана гэж байх уу? Одоо шөнийн 3 болж байна. Нөхөр 5н шард тэр хүүхний гэрийн гадаа машиндаа унтаж байна.. Би яах вэ юу хийх вэ?  Бид 2 боломжийн их цалинтай дутах юмгүй амьдарч байтал… 5н шарын хөгшин хүүхний манаач болсон нөхрөө яах вэ..

1 л давуу тал нь архинаас гарч бар пабэд орохоо больж цалин нь бүгд минийх данс руу орж харин би тэрүүгээр нь мөрдөгч хөлсөлж дуусгаж байх шив дээ.