Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй 
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно. Та тэдэнд хэзээ тусламж хэрэгтэй болохыг мэдэж чадахгүй тул утас имейл солилц. Өнөөдөр та маш сайн сонсогч байна. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байна. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашийг тань хэн нэгэн хэтрүүлэх боломжийг бүү олго.


ҮХЭР (4/20-5/20)

Од эрхэсийн сайн хандлага танд бусад хүмүүст туслахад тань дэм өгч байна. Өнөөдөр аз байгаа тул сугалаа эсвэл хонжворт тасалбарт худалдаж ав. Түүнчлэн эрч хүч их шаарддаг ажлаа дуусгахад яг тохирсон цаг. Нийгмийн харилцаа тань хүмүүстэй харьцах байдлыг хязгаарлаж мэднэ. Гэхдээ танд энэ бүхнийг зохицуулах боломж бий. Та аливаа зүйлийг томоор харж чаддаг тул төслийнхөө шалихгүй зүйлсэд цагаа үрэх хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах том зүйл худалдаж авах шийдвэр гаргахад тохирсон цаг биш. Чухал төлөвлөгөө тохиролцоогоо дахиж үзэж боловсруулж бэлтгэ. Өөрийн логик чадвараа төсөл төлөвлөгөөндөө тэр чигээр нь ашигласан эсэхээ шалга. Дараагийн хэд хоног хайр дурлал тань цэцэглэх бөгөөд ганц бие хүмүүс харилцааг шинээр эхлэнэ. Таны бүтээлч байдал өснө. Үдэшлэг болон бусад нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулахад бүх зүйлс саадгүй явагдах ба бага зэрэг хичээл зүтгэл гаргахад л болоо.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны хувьд дэвшил гаргахад чинь саад болж болох хэд хэдэн бэрхшээлтэй асуудалтай тулгарахад бэлэн бай. Энэ нь төлөвлөгөө хянаж, аажуухан урагшлах нь ямар ч өөрчлөлт хийлгүйгээр муйхарлан урагшлахаас дээр гэдгийг сануулж байгаа хэрэг. Улс төр сонирхдог ба амьдардаг газрынхаа нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оролцуул.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр од гарагсын зүгээс таны харилцаа холбоог идэвхжүүлж, ой ухаандаа байгаагаа үгээр гаргаж хэлэхийг чухалчилж байна. Од эрхэс таны сэтгэлийн гүн дэхийг даллан дуудна. Өөрийн ойр дотны хүнтэйгээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж тэмцэлдэх магад. Энэ тэмцэл маш их цаг хугацааг шаардаж ч магадгүй. Та хэрвээ хаа нэг газар уригдсан бол бүү татгалз. Танд төрж буй тэр мэдрэмж үнэн байна. Тантай ойрхон хэн нэгэн таныг доош дарахыг хичээж байна.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдрийн хандлагыг зөв ашиглах хэрэгтэй. Ажлаа дуусгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа үедээ хамтрагчийнхаа үгийг сонсож өөрийнхөөсөө өөр шийдвэр гаргах хэрэггүй. Удирдах албан тушаалтантайгаа хэрхэн холбоотой ажиллаж байгаагаас тань өдрийн үр бүтээмж хамаарах болно. Тиймээс түүнтэй өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л харьцах нь зүйтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэнэт ирсэн мэдээ таныг баярлуулж, өнөөдрийн гэгээг нэмнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Та лав зүгээр суугаад залхуу хүн шиг байхыг хүсэхгүй. Харин өдөр тийшээ оддын нөлөөгөөр таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж хоёр дахин өснө. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Зөв зүйлийг нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлаараа манлайлах болно. Гэнэтийн олз ашиг олох, санхүүгийн тусламж дэмжлэг авахад одтой байна. Гэвч ямар ч тохиолдолд эрүүл ухааныг баримтал. Та ерөнхийдөө нууцлаг хувь хүмүүс, ер нь нууцлаг байх нь та нарын дотоод шинж чанарыг илтгэнэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт их яарч түргэдсэнээс болж та зохион байгуулалтгүй болох болно.


НУМ (11/22-12/21)

Од эрхэс өөрийгөө бусдад сайнаар илэрхийлж чадахын илэрхийлж байна. Хайр дурлалдаа шатах гэсэн хүсэл хүчтэй илэрнэ. Та бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хэрээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиосон байна. Та хүмүүсийг ялгаварлан үзэлгүйгээр тэдэнд өмөг түшиг нь болох болно. Ирэх хоногуудад та бусдын өөртөө ихээр татахын сацуу олон янзын найр наадам, баяр цэнгүүнд оролцох урилга хүлээн авна. Хайрын өрнөл эхэлж, дэлбээгээ нээнэ.


МАТАР (12/22-1/19)

Санхүүгийн байдал нэлээд сайжрах хэдий ч хайр дурлалын харилцаа тийм ч сайхан байхгүй бололтой. Таны хайртай хүн тантай өмнөхөөсөө илүү таагүй харилцах бололтой. Хэрвээ хайр дурлалын харилцаандаа мэдрэмжтэй хандаж чадвал дайсагнасан харилцаа алга болох болно. Шинэ хайр дурлал хайж буй матарынхан хайраа олох боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Өнөөдөр хайр дурлалын харилцаагаа илүү гүнзгийрүүлэхэд таатай үе байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Тодорхой бус байдлаас болж тогтворгүй байх болов уу. Таны үйлдэл бүрт сэтгэл хөдлөл маш хүчтэй илрэн гарах болно. Та өнөөдөр уйтгартай бүх зүйлд сэтгэл хангалуун бус байх болно. Тиймээс зүгээр л өөрийгөө тайван байлгаж санаа зовох хэрэггүй. Бусад хүмүүсийг өөрт чинь саад болохыг бүү зөвшөөр. Тэгэхгүй бол тэдний төвөгтэй ааш таныг зовоож магадгүй. Өнөөдөр багаар ажиллахаас илүү ганцаараа ажиллавал илүү үр дүнтэй байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн бодол үнэнч байх уу хүний үгээр явах уу гэдэг дээр эргэлзээ үүснэ. Энэ нь тогтворгүй байдлыг бий болгох байх. Та бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй ханддаггүй. Иймээс одоо үг хэлэхэд бусад нь таныг сонсоно. Харилцаанд өнөөдөр хүндрэлтэй талууд гарч болзошгүй байна. Тиймээс хүнтэй харилцахдаа . Холоос мэдээ сонсож магадгүй. Хууль зүйн асуудал маргаашийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.