Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ өчигдөр хуралдаж, гүйцэтгэх захирал Х.Алтайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн өмчийн хороо болон Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-д гаргасан аж.

Үүний дагуу түүнийг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дараагийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлан явуулах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулахаар болжээ.

Мөн сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх үүргийг Төрийн өмчийн хороо хүлээсэн байна.

Х.Даваа