Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын оюун ухаанаа дайчлан гаргасан амжилт Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдэж орлоо.

Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр 1 цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж тус тус дэлхийн дээд амжилт болон Гиннесийн амжилт тогтоосон байна.