УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт,  Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/,  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг  сонсохоор байв. Харин УИХ дахь АН-ын бүлэг уг хэлэлцүүлгийг хойшлуулж өгөх санал ирүүлжээ. Учир нь АН-ын ойн өдөр өнөөдөр тохиож байгаа. Ойн арга хэмжээтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаандаа оролцож амжихгүй аж. Ерөнхий сайд мэдээлэл хийх үед УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт танилцуулах тухай хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлжээ.  Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулахаар боллоо. 

 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.