Монгол Улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус, боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.

Хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу.