Японы иргэн 112 жил  259 өдрийн настай Масазо Нонака дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн байна. 1905 оны 07-р сарын 25-нд төрсөн Масазо Нонака эхээс зургуулаа. Тэрбээр 1931 онд Хатсуно хэмээх бүсгүйтэй гэрлэж таван хүүхдийн эцэг эх болсон юм.