Уран яруу хөг аялгуу, тансаг хэмнэлийг мэдрүүлэх жазз хөгжмийг дэлхийн хөгжим хэмээн нэрийддэг. Тэгвэл  Монголд жазз дуу хөгжмийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий “Come Fly With Me” swing концертоо 4 дүгээр сарын 14-ны өдөр буюу маргааш ганцхан удаа тоглох гэж байна.

Тоглолтонд түүний үе үеийн шилдэг дуунууд эгшиглэхээс гадна Монголын жазз хөгжмийн төлөөллүүдийн шилдэг бүтээлийн дээжис ийг тоглоно. Тоглолтонд ирсэн хүн бүр жазз хөгжмийн яруу тансагийг мэдрэхийн сацуу “The Corporate Hotel and Convention Centre”-ийн хамт олон дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэх аж.

Дуучин Наагийгийн энэ удаагийн тоглолтонд: “Баян Монгол Биг Бэнд”, дуучин С.Наран, Б.дашдондог, стрингс Дуучин Ц.Хулан, Ж.Ариунжаргал нар оролцохоос гадна Германаас мөн уран бүтээлчид уригдан оролцох юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99711313, 88004849, 91917720 дугаарын утаснаас авах боломжтой