Миний найз бүсгүй элэгний в вирустай юм л даа тэгээд бэлгийн харьцаанд орохдоо дандаа бэлгэвч хэрэглэдэг. 1-т хүсээгүй жирэмслэлт 2-т вирус бэлгийн замаар халддаг /би интернэтээс тэгэж уншсан/ учраас бэлгэвч хэрэглэдэг. Бас болоогүй ээ би мэргэжлийн эмч дээр очиж асуулаа бэлгийн замаар халддаг уу гэж асуутал халддаггүй гэхийн миний бүр толгой эргээд байна. Эмч хэлэхдээ тогтвортой харьцаанд байдаг бол халдахгүй гэхийн…

Халдварын эмнэлэгийн эмчийн ярилцлагыг уншлаа тэгсэн халддаг гэсэн байсан. Харин халдвартай эхээс бол хүүхэд халдвар авах өндөр магадлалтай юм байна лээ. Бас в вирусны эсрэг вакцин байдаг тэрийг тариулах хэрэгтэй юм шиг байгаан. Тэрийг нь тариулчаад хамгаалалтгүй харьцаанд орвол асуудалгүй болов уу?

Ер нь Монголд В вирусны халдвар их байдаг өөрсдийгөө вирустэй эсэхээ мэдэхгүй явдаг хүмүүс их байдаг гэсэн үүнийг бас манайхан анхаарч ямар ч тохиолдолд бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй санагдсан шүү. Халддаггүй гэж бат итгэсэнийхээ дараа л хамгаалалтгүй харьцаанд ормоор байдаг. Хонгортойгоо ярилцсан л даа тэгсэн бэлгийн замаар халддаггүй гэхийн гэтэл би нэг л сайн итгэж өгөхгүй байна л даа муу санаатай байна уу?

Гэхдээ би хонгортоо хайртай би эхлээд сайн судлаад дараа нь эвтэйхэн ярилцья гэж бодоод хамгийн гол нь бэлгэвчгүй харьцаанд орьё гээд байгаа юм л даа. Та бүхэн энэ талаар сайн мэддэг бол хэлж өгч туслаач. Иймэрхүү асуудалтай хүмүүс яаж зохицуулдаг юм болоо? Та бүхэнд баярлалаа