Сайн байна уу ? Бүгдэнд нь энэ оройн мэнд хүргэе. Та бүхнээсээ зөвөлгөө авах гэсэн юмаа . Би одоо 30 хүрч яваа эмэгтэй, 12 настай нэг охинтой.

Охиныхоо ааваас гэрийнхнээсээ болж салсан бид бие биедээ дэндүү их хайртай бсан гэвч тэдний гэрийнхнийг удам судар муутай чамд тохирохгүй гээд охиныг минь аавд нь өгөөд намайг салгаж авч үлдсэн. (тэр үед би жоохон байсан болохоор гэрийнхнийхээ шийдвэрийг дагасан намайг битгий харааж зүхээрэй ингээд энд хүргээд болие энэ талаар ярьвал их урт түүх болноо ) Бүтэн арав гаран жилийн дараа би дахиад л бүтэлгүй хайртай учирлаа.

Би одоо 2 сартай жирэмсэн тэгтэл гэрийнхэн маань дахиад л амьдралд минь оролцоод хайртай хүнийг минь хүлээн зөвшөөрдөггүйээ шалтгаан нь ердөө л тэр хүнийг мэргэжил боловсролгүй гэнээ (уул нь тэр минь жинхэнэ эр хүн) би одоо яах ёстой юм болоо ?? Надад зөвлөөч мундагуудаа.