Параллель ертөнц киноны уран бүтээлчид болон Гэгээнтэн Энтертайнмент Төв, Гранд Принц компанийн хамт болон сайн үйлсийн төлөө гараа сунгаж сонсголын бэрхшээлтэй 29-р тусгай дунд сургуулийн 200 сурагчдад “Параллель Ертөнц” киног монгол хадмал бичигтэйгээр гаргалаа.

Кино эхлэхийн өмнө киноны гол дүрийн жүжигчин уран бүтээлчид сурагч хүүхдүүтэй хамт зургаа татууллаа. Мөн “Ajisen Ramen”, “ASIAN HOT POT” рестораны тогоочид “АМТАТ HOTDOG” –р сурагч бяцхан хүүхдүүдийг дайлсан юм.

Өмнө нь ийм чиглэлээр тэр бүр хүүхдүүдэд анхаарлаа хандуулсан уран бүтээлч санаа гарч байгаагүй бөгөөд тэр дундаа монгол киног монгол хадмалтайгаар хүргэж байсан бүтээл байгаагүй билээ. Харин F студи болон хамтрагч байгууллагууд нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэн тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд барьсан энэ бэлэг нь тэдэнд маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна. 

29-р сургуулийн нийт сурагч бяцхан дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье!

Параллель ертөнц УСК