Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа унасан байна.Унахдаа краны сум нь Баянмонгол хорооллын зүүн талын байран дээр тулсан ч тогтолгүй унасан талаар ойр хавьд байсан хүмүүс хэлж байна. Кран унахдаа хажууд байрлах Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан нэлээн хэдэн машинуудыг дарсан байна.

Кран өндрөөс унахдаа Баянмонгол хорооллын 410-р байрны дээд хэсгийг мөргөсөн аж. Мөн нэг машин дээр нурсан байна. Тиймээс иргэд баригдаж байгаа барилгыг тойрч явж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.