Америкт амьдардаг нэгэн залуу энгийн бөгөөд тун хялбар аргаар мах хатаан борцлох сонирхолтой арга бүтээснээ олон нийтийн цахим сайтаар түгээжээ. 

Түүний хувьд энэхүү энгийн төхөөрөмжөө энгийн хайрцаг болон сэнс ашиглан бүтээсэн байна. Тэрбээр энэ талаараа бичихдээ, "Борцонд дуртай ч АНУ-д тэр болгон олдохгүй тул борц хийдэг машинархуу юм хийчихлээ. Үхрийн мах 4-5 хоногт борц болж байна. Чимээ байхгүй, тог бараг идэхгүй, авсаархан шийдэл боллоо, Borts Maker гээд нэр өгчихлөө. Амт бол яг л борц гэж хүмүүс магтав. Борцтой цай хийгээд сууж байна даа" хэмээн бичсэн байв.