МУСТА П.Идэржавхлан 04 сарын 20-нд буюу гурав хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаж, тоглолтын бүх бэлтгэл ажлуудаа хангаж, тасалбараа худалдаанд гаргаж, хэдийнээ 2000 гаруй тасалбар борлуулаад явж байтал Монгол бөхийн өргөө буюу Монголын үндэсний бөхийн холбооноос заалаа гаргаж өгөх боломжгүй болсон талаар мэдэгдсэн байна.

   Тодруулбал Монгол бөхийн өргөөний өмчлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны удирдлага, зохион байгуулалтын маргаантай асуудлаас болж, энэ 04-р сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар зарлагдаад байсан бүх тоглолтуудыг цуцласан байна. Иймд дуучин П.Идэржавхлан болон бусад тоглолт, арга хэмжээгээ хийхээр товлосон байсан уран бүтээлчид маргааш буюу 04-р сарын 18-ны 14:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.