Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна.

Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар то­ми­логдон түүний оронд ийнхүү дээрх томилгоог хийжээ.  Г.Ганбаяр  нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргааар ажиллаж байсан юм.