Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Удахгүй тохиох тус өдрийг угтаж 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Генерал төгөл"-д тарьсан 108 ширхэг улиасыг арчлах, услах ажлыг өнөөдөр /2018.04.18/ зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ШШГЕГ-ын харьяа 405-р хаалттай хорих ангийн удирдлагууд, албан хаагчид оролцож мод сөөгний тогоог цэвэрлэн, шар өвсийг тармаж, цэнэг усалгаа хийсэн юм. 405-р хаалттай хорих ангийн 20 жилийн ойн хүрээнд "Монгол генералын өдрийг угтаж энэхүү бүтээлч ажлыг зохион байгуулав.