Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Түүнийг аллагын хэргийг зохион байгуулсан байж болзошгүйг нотлох баримт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад авагдсан тул өчигдөр яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг өчигдөр түүнд танилцуулсан байна.

Төрийн нууцийн баталгааг нэг л удаа авдаг болохоор түүнээс өчигдөр нууцийн баталгаа аваагүй, харин тайлбар авсан байна.