Сайн байцгаан уу би 26тай залуу байна. Эхнэрээсээ салаад 1 жил өнгөрчээ. Бид 2 хамт амьдраад 2 жил болсон байна. Одоо 1 ой 5 сартай хөөрхөн хүүтэй. Одоо би тэр 2-соо салсандаа үнэхээр харамсдаг.

Хадмууд минь маш схан хүмүүс байсан би том хүргэн нь байсан болохоор ч тэрүү. Би эхнэрээ маш их гомдоосон болохоор тэр минь салах болсон байх. Дэндүү ухаантай зөвхөн намайг л гэдэг байхад нь би ойлголгүй байсныг сая л ухаарч байна. Би салаад дөнгөж удалгүй өөр хүүхэнтэй болоод хамт амьдарсан минь үнээн. Салаад 1 жил болоход би хүү эхнэр 2луу ганц ч яриагүй. Хүү минь намайг яг дуурайсан. манай аав ээж эхнэрт маань дургүй байсаан. Хүүг минь ч хүн гэж үзэгүй болхоор тэр минь надаас салсан байх. Би харамсаад бна. Тийм сайхан ханийг би дахин хаанаас ч олохгүй бололтой. Гэтэл саяхан надруу залгаад хүүхдийн тэтгэмж тогтоолгоноо гэсэн. Эхнэр маань цагдаад ажилладаг. Мэдээж надад маш их гомдож байгаа би тэр 2-той буцааад очмоор байна яах вэ зөвлөөөөч ойломжгүй олон зүйл нуршсан бол уучлаарай