Төрийн тэргүүний албаа хүлээлгэн өгөөд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч Ц.Элбэгдорж өмнөх төрийн тэргүүнүүд шиг таг чиг байсангүй.

Үе үехэн олны хараанд өртсөөр байгаа билээ. Никитон хамтлагийн тоглолт дээр үл таних эмэгтэйтэй бүжиглэсэн, Өвлийн олимпийн наадам үзсэн, Америкт казино тоглосон гээд түүний зургууд олон нийтийн сүлжээ сайтаар нэлээд гарсан.

Энэ удаад тэрбээр өнгөрсөн долоо хоногт хотын төвл байрлалтай IRISH-д найзуудын хамтаар сууж байгаад мөн л бусдын анхаарлыг татжээ. Бусдын хувьд содон үйлчлүүлэгч байсан ч тэрбээр тэр бүр орчныг анзааралгүй, зургаа авахуулах хүмүүсийн хүсэлтийг ч найрсагаар хүлээн авч байсан гэнэ шүү.