Жүжигчин Р.Адъяа өнгөрсөн гуравдугаар сараас хойш нэлээд асуудалтай байгааг олон хүн мэдэх болов уу. Хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болсон бөгөөд энэ талаарх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тэрбээр найз бүсгүйгээ зодсон хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд энэхүү мэдээллийг анх түүний эхнэрийн найз Т.Одгэрэл гэх бүсгүй олон нийтэд өөрийн фэйсбүүк хаягаараа тараасан.

Үүний дараа Р.Адъяаг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэтээр олон мэдээлэл хөвөрч байсан билээ. Харин энэ талаар жүжигчин Р.Адъяатай нэгэн сайт утсаар холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад

 – Таныг эхнэрээ зодсон хэргээр ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл байсан. Та цагдаагийн байгууллагад очсон уу?

– Тийм зүйл байхгүй ээ. Хэзээ ч тийм зүйл болоогүй. Огт худлаа мэдээлэл байна. Намайг цагдаагийн газраас эрэн сурвалжлаагүй. Надтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, үнэнийг удахгүй тогтоож өгөх биз хэмээн мэдэгдэж байсан.

Үүний дараа харин дээрх мэдээллийг анх олонд ил болгосон бүсгүй өөрийн хувийн орон зайдаа мөн л хариу мэдэгдэл хийгээд амжсан. Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.