УИХ дахь АН-ын бүлэг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах санал гаргаад буй билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэсэг цагдаа нарт захиалагч  нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, өнөөдөр Нийслэлийн прокуророос дээрх цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Энэ бүхэнтэй холбогдуулан Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр тайлбар хийв.

Тэрээр: "Би ямар ч сэтгүүлч тагнаж чагнах үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл цацаж байхгүй юу. Тэр байтугай би нөгөө л  нэг 49-ийнхөн, тэгээл энэ Зоригийн хэрэгтэй холбогдуулж л байнга л тийм юм хийж байгаа шд. Тэр байтугай би наадхыг чинь үзсэн. 9 сэтгүүлчийг тагнуулсан л гэнэ, нэг сэтгүүлчийн машины дугуй руу нь буудуулж айлган сүрдүүлсэн л гэнэ. Мөнхтөр гэж өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж Нямдорж мэдэгдсэн л гэнэ. Ийм худлаа юмнууд биччихсэн байна лээ шд. Та нар намайг тагнадаг болохоос биш би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байдаггүй шд. Наадах чинь зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа. Ер нь бол нэг Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудал, энэ нэг том луйвар, энэ нэг хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн болгоныг л ингэж дарамталж байна шд. Уржигдар Л.Болдыг байцаасан. Өчигдөр Ж.Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ. Гэх мэтээр л наадах чинь дандаа л худлаа зүйл шдээ. Жишээ нь тэр Мөнхтөр гэдэг өмгөөлөгч өчигдөр надтай орж ирж уулзсан шүү, анх удаагаа. Ийм юм яриад яваад байна гэж. Би тэр өмгөөлөгчийн тухай юу ч яриагүй хүн шд. Мөнхтөр гэдэг нэр зааж. Ийм л худлаа юмнууд цаана чинь явж байна даа. Ер нь бол айлган сүрдүүлэг. УИХ-ын гишүүдийг нэг бүрээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх, ийм л цаад талд нь ийм бусармаг юмнууд явж байна шд. Тэгээд энэ асуудлыг их хурал дээр ярих юм байлгүй л гэж бодож байна шд. Наад нэг байр майрны чинь асуудлаар ярьсаар байгаад залхаж байна шдээ. Би бүх үнэнээ л хэлээд, тэр АТГ-д нь би ийм байранд амьдардаг гэдгээ мэдүүлээд арван жил болж байна. Өөр оролдох юм олдохгүй болохоороо зайлуул тэрийг л байнга сөхдөг юм л даа. Тэр Жасттай холбоотой, Жаст, Алтангийн хооронд холбоотой элдэв наймаа энэ тэрэнд надад огт падгүй асуудал . Би Монголын толгой бизнесменүүдийг бараг бүгдийг нь танина шд. Б.Чойжилсүрэнгээс эхлээд, Ж.Оджаргалаас эхлээд л. Тэгээд таньдаг болохоор л холбоотон болчихдог юм уу хаашаа юм. Тийм л юм байгаа шд. Тэгэхээр наадах чинь бол зориуд л ийм юм хийгээд байгаа. Тэгэхдээ их сонин сонин юм хийгээд байгаа юм. Тэр Батзандангийн талаар Баянзүрх дүүргийн шүүх дээр нэг гомдлоор нэг иргэний маргаан шийдвэрлэгдлээ. Яг тэр өдөр Баянзүрх дээр тийм ажиллагаа хийгдээд л , энд намайг хоргоох ажиллагаа хийгдсэн . Сэтгэл санаагаар дайрсаар байгаад унагах, ийм л нэг том юм явж байх. С.Зоригийг амьд байхад нь ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар байгаад л тэр хүн дууссан. О.Дашбалбар амьд байхад нь ярьдаг л байсан. Өдөр шөнөгүй дайрсаар байгаад л цаг бусаар явсан. М.Зэнээ гэж сайхан төрийн төлөө зоригтой үг хэлчихдэг гишүүн байлаа. Тэр лүү дайрсаар байгаад л ингэж явуулсан. Одоо ээлж над дээр ирчихээд л байна л даа. Ямар үр дүн гарах юм би мэдэхгүй байна. Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ, хэзээ ч. Харин энэ юмаа явуулаад байгаа, бусармаг үйл явдал хийгээд байгаа ийм хүмүүстэй нь бол, цаад эзэдтэй нь бол хуулийн хүрээнд яринаа. Одоо жишээ нь би тэр Эрдэнэтийн асуудал ярьж байхад нэг 27 настай жижиг хүүхдийн 112 тэрбум төгрөг хайгаад л байсан. Учир нь олдож өгөхгүй байсан. Тэр мөнгө Монгол банкнаас гараад л 3 хоногийн дараа тэр хүүхдийн дансанд орсон л байна шдээ. Энэ нь мэдэгдээд ирэхээр энэ улс чинь сандардаг юм байгаа биз дээ." хэмээсэн юм.