Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлалаг хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлэээр үйл  ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд болон иргэдэд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, удирдлага, ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт болж амжилттай дуусчээ. 

Сургалтыг Алтан жолоо Тредй ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар-39" салбарт зохион байгуулсан байна. Сургалтанд хамрагдсан оролцогчдод эрүүл ахуйн дадал, хүнсний чанар, хууль тогтоомж, стандартын хэрэгжилт гэсэн сэдвээр албаны хүмүүс мэдээлэл өгч, иргэдээс ирсэн санал хүсэлтийг мөн хүлээн авч ажиллажээ.