Б.Хурцыг томилох асуудлаар хариу ирээгүй гэв
2018/04/27
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудал одоо л нэг хөдөлж эхлэх шинжтэй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ.
Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ. Тухайлбал, Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь зүйтэй гэж үзжээ. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилохоор яригдаж байна. Тэдний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан, туршлагатай, Элчин сайдаар томилогдох нөхцлийг хангаж байгаа гэж үзжээ. Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахаар болсон. С.Баярын хувьд өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгөхөөр болсон бөгөөд одоогоор АТГ-аас түүнийг саатуулаад байгаа юм. Түүний оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор болсон байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т ирж байцаалт өгөх дуудах хуудас хүргүүлсний дагуу тэрээр ирж байцаалт өгөөд буцсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг эгүүлэн татаж, түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болжээ. Мөн Элчин сайд нараас хамгийн их дуулиантай байгаа нь БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурц. Б.Хурцыг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж БНСУ-д суух онц бөгөөд Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. Гэвч БНСУ-ын талд Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн бөгөөд зөвшөөрсөн хариу ирвэл түүнийг томилох боломжтой юм байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/04/30
Энэ Хурц нөхөр эх орондоо УИХ-ын цадаж ханадаггүй хэдэн гишүүдийг айлгаад байж байх нь дээр байх.Тэд нар нь ч Хурцаас гөл аваад идэж уухдаа хязгаартай бн. Хэрэв ерөнхийлөгч энэ хүнийг зөвшөөрөөд томилолт өгсөн тохиолдолд нэг бус хүний итгэх итгэл алга болно доо.
Зочин · 2018/04/30
Энэ Хурц нөхөр эх орондоо УИХ-ын цадаж ханадаггүй хэдэн гишүүдийг айлгаад байж байх нь дээр байх.Тэд нар нь ч Хурцаас гөл аваад идэж уухдаа хязгаартай бн. Хэрэв ерөнхийлөгч энэ хүнийг зөвшөөрөөд томилолт өгсөн тохиолдолд нэг бус хүний итгэх итгэл алга болно доо.
Зочин · 2018/04/29
Khurts gedeg etgeedees solongost bgaa Mongolchuud aij bn
Иргэн · 2018/04/29
Хурц эх орондоо л байг?!
Иргэн · 2018/04/29
Хурц эх орондоо л байг?!
Иргэн · 2018/04/29
Хурц эх орондоо л байг?!
Иргэн · 2018/04/29
Хурц эх орондоо л байг?!
Dorj · 2018/04/29
Manaih ch bur turgui boljee. Ichdeggui tsaichikh gej. Solongos Khurtsaas tatgalzaasai.
ичих нүүр байна уу? · 2018/04/29
Солонгос улс монгол биш, тэд Европоос хүн хулгайлж байсан тагнуулчийг авахгүй дээ
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtei
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtei
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtei
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtei
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtei
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtri
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtri
Zochin · 2018/04/28
Eniig elchingeer yavuulbal tegeed Battulga bolih heregtri
зочин · 2018/04/27
Солонгосын тал энэ Нөхөр чинь нутагтаа Тагнуулын байгууллагад ажиллаж Гадны орноос Иргэнээ Хилс хэргээр хулгайлж авчирч байсан Хурцыг чинь хүлээж авахгүй ээ гэвэл яанаа, Тэд чинь манайхан шиг Хууль цаазаа уландаа гишгэдэг Улс биш шүү дээ, Мэдээлэл сайтай л байж таараа,
Иргэн. · 2018/04/27
Солонгос улс арай манайхан шиг тэнэгтэхгүй байлгүй дээ.
Зочин · 2018/04/27
ENE MAFI DENDLEE DEE