"Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах" аян хүрээнд болсон "Цахим аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл" форумд оролцогчид банкны цахим гүйлгээ болон карт ашиглагч нарын гаргадаг алдаануудын талаар ярилцан үүнээс хэрхэн сэргийлэх арга замын тухай мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр бидний тэр бүр анзаараад байдаггүй ч томоохон эрсдэлтэй үйлдлүүдийн талаар мэргэжилтнүүд олон сонирхолтой зүйлс ярьсан.

Манай улсад 2 сая орчим хүн банкны карттай. Таны картын мэдээллийг хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлддэг тохиолдол үүгээр дуусахгүй. 

Жишээ нь: Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг. 

Гэмт хэрэгтнүүд картын мэдээллийг өөр картанд хуулж,  өнөө картаараа, АТМ-ээс бэлэн мөнгө авдаг байна. Ингэхдээ маск зүүж, саравчтай малгай өмсөн, өөрийгөө сайтар халхлахаа мартахгүй нь мэдээж.

Гэтэл бид өдөр бүр л цайны цагаар гадуур хооллон, зөөгчид картаа өгөөд явуулчихдаг. Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг. Энэ бол зоогийн газрууд гэлтгүй үйлчилгээний бусад газруудад ч нийтлэг тохиолддог. Хамгийн сонирхолтой нь үйлчилгээний байгууллагын ажилтан танаас нууц үгийг чинь авлаа гээд хуулийн ямар нэг хариуцлага хүлээхгүй. Харин хэрэглэгч ТА НУУЦ ҮГЭЭ ХЭЛЭХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙГ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү онцлов.