Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд нийтийн байрны жорлонд хүүхдийн ураг байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт өчигдөр буюу 2018.04.29-ний өдрийн 09:06 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу  онцгой байдлын алба хаагчид 10 минут ажиллаж, иргэн А /26 настай, эмэгтэй/ 3 метрийн гүн модон жорлонд 6 сартай урагаа унагасан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.