Сайн байна уу . Би эцэг ондоотой 2 хүүхэдтэй. . Том хүүгийнхээ аавтай хэр барагтай муудалцахгүй, хэрүүл тэмцэлгүй сайхан л амьдардаг байв.

Хүүхэд гарснаас хойш хадмындаа хэсэг амьдрах хооронд хадмууд байсгээд л ээж аавыг минь ядуу зүдүүгээр ил далд доромжилж байнга тавгүйтүүлэх болсон. Нөхөртөө хэлээд хэрүүл л болно уу гэхээс миний сэтгэл тайвширч байгаагүй. Ээж нь байнга л чи манай хүүг бараг л толгойг нь эргүүлж суусан , чи удам судар муутай гээд л дорд үзсэн хандлага нь сүүлдээ нөхөрт ч нөлөөлж илт дээрэлхэх хандлага нэмэгдээд байхаар нь тэсэлгүй нэг шөнө хүүгээ зузаан гэгч нь өлгийдөж аваад ээж аав руугаа явчихсан. Өвлийн хүйтэн шөнө нялх хүүхдээ аваад гарахад маш их айж байсан ч ахиад нэг ч шөнө тэр дээрэлхүү айлд хонож байснаас явсан дээр гэж бодоод явсан.араас хаачих нуу хүргээд өгий ч гэхгүй л тэд гэртээ үлдэцгээсэн.

Тэгж явсны дараа эмэгтэй л хүн болсон хойно нөхрийгөө ухаараад үр хүүхдээ бодоод уучлалт гуйгаад ирэх болов уу гэж битүүхэн горьдож байтал нөхөр ч ирлээ. Гэтэл юун уучлалт гуйх хүү бид 2 ын хувцас хунар тоглоомхоныг хашааны буланд овоолж тавьчихаад үгийн солиогүй яваад өгч билээ . Ингэж би гэдэг хүн хар нялх хүүхэдтэйгээ ганц бие ядуу ээж болов. Жилийн дараа хүүхэд ч овоо том болж би жин хасч , өнгө зүс нэмэн мэргэжлээрээ чадварлаг ажиллан нэгэн үеэ бодвол сэргээд авлаа. Найз нөхөдтэйгээ уулзаж хамаагүй сайхан амьдарч эхлэв.Нөхөр гэнэт гарч ирэн гуйж гувшин байж ганц нэг хүүтэйгээ уулзах болов. Гэтэл нэг л өдөр ажлаа тараад иртэл хүү минь алга болчихов.

Хайж тэвдэж уйлалдсан хүмүүс угтав.Би хамгийн түрүүнд хадмынх санаанд орж гэрт нь очтол хүүг минь тоглож байх хооронд хулгайлаад аваад явж. За тэгээд чам шиг гуйлгачингаар хүүхдээ өсгүүлэхгүй, бид өөрсдөө өсгөнөө ,чи амьдралаа бод гэж байна шүү.Тэгэхэд би анх удаа ахмад хүнийг нүүр лүү нь алгадаад авсан юм. Хүүхдээ өсгөх гэж зовж зүдэрч байхад ганц пампэрс ч дөхүүлээд өгч байгаагүй хэрнээ хөлд ороод хэлд орох гээд шулганаж байгаа сайхан хүүг минь хулгайлж авсаныг тэсээгүй юм.За тэгээд цагдаа сэргийлэх дуудан байж хүүгээ тэр айлаас авч гараад холбоогоо бүр таслав.нөхөр ч хүүтэйгээ уулзах нүүргүй болсон. Уг нь бол хүүхдээ өнчрүүлэхгүйгээр нөхөртэйгээ эв зүйгээ олчих битүүхэн хүсэл байсан ч ээжийгээ надаар алгадуулснаас хойш нөхөр гэрлэлтээ цуцлуулж бүхнийг дуусгая гэсэн.

Тэр явдлаас дараахан найзтайгаа уулзаж суутал нөхөр нь нэг найзтайгаа ирж санаандгүй нэг залуутай танилцсан юм.Нүдэнд дулаахан дөлгөөн хэн ч харсан сайхан залуу л байсан. Надад яагаад ч юм дотно сэтгэгдэл төрж таалагдаж байтал тэр залуу ч уулзаж болзож байх санал тавьлаа. Эхний уулзалтаар надад амьдралаа ярьж их л дотно яриа үүсгэв. Эхнэр араар тавиад салаад 2 жил болж байна. 4 жил амьдраад хүүхэд заяагаагүй. Эхнэр их дураараа баян айлын охин байсан намайг их гомдоосон гээд л. Хүнд юу ярихаа мэддэг , надд л бүхнээ ярьсан болохоос уг хүн нь бол их дотогшоо, тэвчээртэй. За тэгээд амьдралын ухаантай их боломжын аливаа зүйлд зөв хандлагатай ,хариуцлагатай хамт олондоо манлайлагч тийм хүн. Бид хурдан дотносч ээж аавтай нь танилцав.хадаг сүү идээ будаагаа барьсан маш сайхан хүмүүс сэтгэлийг нь минь юу юунаас ч илүү булаав.тусдаа гарч 3 жил амьдраад бид хүүхэдтэй болж хүү минь дүүтэй боллоо. Жирэмсэн байх үед нөхөр лүү минь нэг хүүхэн байс гээд л чи хүүхэдтэй хүнтэй сууж байгаа юмуу? Би чамд хайртай байсан одоо ч хайртай гэх мэт утгатай мсж ирэх шөнө дунд залгах нь хэрээс хэтэрч нөхөр бид 2 хэрүүл салахаа больж миний хардалт ч хүн тэсэхээргүй хэмжээнд очсон байсныг би одоо боддог. За тэгээд нөхөр бол надтай амьдарч байхдаа араас нь гүйгээд л гуйгаад л байдаг тэр хүүхэнтэй хааяа нэг уулздаг байсныг нь мэдээд шоконд орж гэдсэндэх хүүхдээ гаргах уу үгүй дээ туллаа. Нөхөр ч битгий тоогооч тэр хүүхэн 10 жилд байхын над ын араас гүйгээд байдаг. Өмнө надад гай болж байсан.одоо ч тэр . Би чамд л хайртай гэлээ. Ингээд ч тэр хүүхэний залгаж мсж бичих явдал зогсохгүй бөөн хэрүүл гомдол дунд бид тусдаа амьдарч байгаад хүүхдээ төрүүлсэн. Хүүхэд төрсний дараа ч тэр хүүхэн согтуу уйлж дуулж залгана . Хэрүүл ахиад л гарна. Хардалт хэрүүлтэй амьдрал явдаггүй юм байна лээ . Тэр хүүхнээс гадна бас бус хүүхнүүд залгаж би ч ухаарч тэсэх зай үлдээгүй. Миний хэрүүлээс залхаж өөр хүүхнүүдтэй зугаацаж нөгөөдүүл нь ууж идий гээд л залгана. Хоёулаа хүүхдээ бодий хэрүүл тэмцэл хийх ээ болий гэж надаас зөндөө гуйдаг байсан. Гэсэн ч би хүн араараа тавиулаад байхаар гундуу хүүхэн биш өөртөө итгэлтэй бардам зангаа дарж дийлэхгүй асуудалтай амьдралаа цэгцлээд дараа нь хүүгээ гэж ирээрэй гээд салсан. Салах бас нэг том шалтгаан бол нэг удаа надад чи хоёр өөр хүний хүүхэдтэй надаас салаад чи хүнтэй суулаа гэхэд 3 өөр хүний хүүхэдтэй болохуу ккккк чи булай шдэ гэж хэлсэн үг .мэдээж би хоёр дахиа алдвал булай. Алдахгүйгээр насан туршдаа сайхан амьдрана гэж өөрт нь итгэн үр хүүхдийг нь гаргаж байгаа надад басамжилсан доромжилсон энэ хандлага нь хүнд туссан. Эрэгтэй хүн хүүхэд нь гарахаар энэ одоо хаачдаг юм гэсэн хандлагатай болдог юм байна лээ. Салснаас хойш 3 жил болж байна.энэ хугацаанд хүүхэддээ байнга анхаарал хандуулж холбоотой байдаг хэдий ч хэзээ ч хүүхдээ бодий дахин эргэж нийлий гэж байгаагүй. Би энэ хүнийг хүлээсээр байдагтаа залхаж ч эхэлсэн. Маш их бодож мартаж чадахгүй л яваа. Ахиадөөр хүнтэй амьдрахгүй гэж бодож байтал хамт ажилладаг нэгэн залуу амьдралд минь ороод ирсэн. Хамгийн хэцүү үед дэргэд минь байна, тусалж дэмжинэ.аав ээжид минь хүртэл ачлалтай.аав минь хоол цай барьж гүйгээд л өмнө нь 2 хүүхдийн аавд тийм хандлага огт гаргаж байгаагүй хэрнээ энэ хүнд туйлын сайн. За тэгээд эгч дүү 2 маань хүртэл энэ хүнд жигтэйхэн сайн. Яаж чамайг тоосон юм гээд л. Би ч бас хүнээр ингэж л хайрлуулдаг юм байна гэж мэдрэх болсон. Хэзээ ч намайг гоочилж ийм байна тийм байна гэж өөлөхгүй, яг л байгаагаар минь хүлээн авч энэ нь надд ч маш амар . Түүнтэй ам мурийх зүйл огт гарахгүй , бүх зүйлд л санаа нийлнэ ёстой ч нэг амар амгалангийн туйл л гэсэн үг. Цаанаасаа хамаг ажил төрөл бүтээд үнэхээр урамтай. Хоёр хүүхэд маань ч өмнөхөөсөө жаргалтай амьдарч эхэлсэн. Тэр надад Чи минь цайлган зөөлөн сэтгэлтэй хорвоогийн хаанаас ч чам шиг цэвэр цайлган хүн олохгүй, чамайг минь хайрлаж ,ойлгож чадаагүй тэд бол азгүй хүмүүс байна гээд л өмнө амьдарч байсан хүмүүсийг хэлнэ. За тэгээд хувцас хунар угаалгах нь бүү хэл аяга таваг ч угаалгах дургүй. Заримдаа ч өөрийгөө яаж амьдраад байнаа гэж бодох болсон.өмнө нь би хоёр хүнтэй амьдрахдаа хамаг чадлаараа л хичээж өөртөө ч анхаарч сэгсийж арчаагүй харагдаж үзээгүй гэхэд болно. Гэтэл энэ хүний дэргэд би огтхон ч өөрийгөө хүчлэхгүй гоё сайхан харагдая ч гэж бодохгүй байхад ч түүний хувьд би хамгийн сайхан эмэгтэй гэдгээ улам мэдэрч байгаа. Гэтэл саяханаас бага хүүхдийн минь аав ойр ойрхон холбогдож уулзах санал тавьсан. Би яагаад ч юм тэр хүнтэй буцаж нийлэхийг удаан хүлээж шаналж байсан болохоор сэтгэл хоёрдож эхэлсэн. Энэ хүнийг гомдоочихвол ахиад хэзээ ч ийм сайн хүнтэй учрахгүй алдах вий гэхээс айх юм. Хүүхдийн аав залгасан тухай ярьтал чи минь жаргалтай байвал би зайгаа тавьж өгнөө. Хүүхэд төрсөн эцэгтэйгээ байвал сайн лдаа. Гэхдээ би энэ хоёр хүүхэд та 3ийг их санаа байх. Надд маш харам байна.надд дасаад хөөрхөн байхад нь харамсалтай юм. Наад залуу чинь чамайг ахиад гомдоовол би өршөөхгүй шүү. Сайн бодоорой гэсэн. Бага хүүхдийн аав одоог хүртэл ганц бие яваа хэрнээ 3 жил өнгөрөхөд нийлий гэж байгаагүй хүлээлгэчихээд амьдралд минь маш сайн хүн гараад ирэнгүүт ийм зүйл болж байгаад би яахаа мэдэхээ байлаа. Зөвлөөч.