БНН-ын онц их хурал тавдугаар сарын 4,5-нд болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. Тус хуралд иргэд чөлөөтэй оролцох боломжтой гэлээ.

Б.Жаргалсайхан “Улс оронд юу болж байгааг та бүхэн харж байна. Монгол Улсын гадаад өр зээл 27 тэрбум ам.долларт хүрээд байна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ хамгийн доогуур явж байна. Ажилгүйдэл ядуурал хэр их байгааг, хорт хавдар хэр их газар авч байгааг, архидан согтуурал газар авсан, нийгмийн олон салбарт хэр хэмжээнээс хэтэрсэн тогтолцоо бүрдсэн байна. Бүх улс оронтой хийж байгаа гадаад худалдаа алдагдалтай байна. Долларын ханш 1350 байснаас 2350 төгрөг болж байж гадаад худалдаа тэнцвэржиж эхэлж байна. Өөрөөр хэлбэл бид хэрэглээгээ багасгаж байна.

Төрийн албыг хар. 180 мянган төрийн албан хаагчтай. Манайх шиг 3 сая хүнд ийм их даргатай байж болохгүй байх гэлээ. Мөн “Нэг мкв орон сууцыг хаана ч 500 мянган төгрөгөөр барьж байна. 500 мянгаар барьчихаад элит luxury орон сууц гэж үнэтэй зарж байна. орон сууцаа банкнаас зээл авч барьсан. 100 сая төгрөгийн байрыг банкууд лизинг нэрийн дор жилийн 14 хувийн хүүтэй 10 жилийн дотор 140 сая төгрөгийн хүү төлүүлжд 240 сая төгрөгийн байр болгож байна. Орон сууцыг 8-10 дахин үнэлж зарж байна. Энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Боловсролын системийг шинэчлэх ёстой. Хэнд ч хэрэггүй диплом өгдөг сургуулиудыг хаах ёстой. Иргэдийг хохироож байна.

Энэ сургуулиуд техник технологийн чиглэлээр мэргэшүүлэх хэрэгтэй. 10 жилийн дунд сургуулиудыг яаралтай англи хэлний сургалттай болгох хэрэгтэй. Гадаадад очоод манай залуус хэл усгүй, мэргэжилгүй болохоор хамгийн муу цалинтай ажил хийж байна. Мөнгө өгч л байвал ямар ч диплом худалдаад авдаг нийгэмд бид амьдарч байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn