Сайн байцгаана уу зөвлөгөө өгөөрэй. Би нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй. Би нөхөртэйгөө хамт амьдардаг байхдаа хүнтэй явчихсан юмаа.

Надад таалагдаад бараг үр хүүхдээ ч мартсан тэгээд баригдаад нөхөр бид 2ын харилцаа хэцүү болсон маш хэцүү хэрүүл зодоонтой 3н жил амьдарсан намайг уучлахгүй гээд. Нэг л өдөр өөр хүнтэй болно битгий саад болоорой гэдэг бсон би тэгэхгүй ээ гэдэг байлаа надаас салж чадахгүй гэж боддог байсан юм. Тэгсэн нэг л өдөр өөр хүн гараад ирсэн чи намайг гомдоосон тэр шаналал гарахгүй байсаар байгаад би өөр хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болчихлоо гээд би хүүхдүүдээ бодоод хамт байя гэхэд үгүй гээд надаас салсан.

Би одоо хүртэл гуйдаг гэвч үгүй гээд уурлаад надад битгий гай бол гээд бх юм. Арга барагдахдаа нөгөө хүүхэн лүү нь янхан энээ тэрээ гээд элдвээр биччихдэг. Нөгөөх нь хариу ер бичихгүй заримдаа арга нь барагддаг юмуу өөдөөс хэдэн үг хэлж хэрэлддэг намайг хохино би дундуур чинь ороо юу гээд л. Яах вэ зөвлөгөө өгөөч нөхөр маань буцаад ирэх боломж байгаа болов уу.