Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 17. Буд гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
                          Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бизнесийн болон хувийн харилцаагаа бэхжүүлж гүнзгийрүүлэх боломж олдох болно. Мөн Од эрхэс ажил төрөлд таатай нөлөө үзүүлнэ. Нөхцөл байдал ямар ч байсан яг одоо сайтар бодож, өөрчлөлт хийхийг хичээ. Ажил олгогч болон бусад хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах бөгөөд энэ нь таны ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлөх болно. Өөх тостой чихэрлэг хоол хүнс таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд хэтрүүлж хэрэглэхээс болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хамтын өв хөрөнгө танд мөнгөө хадгалах, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, бизнест хамтран ажиллах зэрэгт маш сайхан боломжуудыг өгөх болно. Сайн төлөвлөгөө зохиож чадвал одоо хийх хөрөнгө оруулалт тань гурваас зургаан сарын дараа үр дүнгээ өгнө. Сэтгэл хөдлөл тань жирийн өдрүүдээс ч илүү байх бөгөөд бусадтай харилцах харилцаандаа гүнзгий анхаарах дохио өгч байна. Ялангуяа энэ таны хайртай хүнтэй маш их холбоотой. Хайртай хүнийхээ болон өөрийн эргэн тойронд гарах нөхцөл байдалд анхаарлаа хандуулаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр дурлал эрч хүчээр дүүрэн байна. Таны хувьд хайрын cap эхэлж романтик байдал, хайр дурлалын сайхан мэдрэмжүүдээр дүүрэн байна. Дотно харилцаа тогтоосноор хардалт, сэрдэлт гарч та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учирч хайр дурлалд их цаг зарцуулна. Өөртөө итгэлтэй бай. Нэмэлт мөнгө орж ирэх боломж бүрдэж, таны амьдралд амжилт, дэвшил гарна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр ямар нэгэн юмаар оролдсон бухимдсан өдөр болно. Яаруу сандруу байдлаа хянахад хүндрэлтэй байх ба тэвдүү зан байдал таныг бүр дордуулна. Энэ сард олны анхаарлын төвд байж, өөрийн орон зайг бий болгох цаг үе. Сэтгэл татах, соронздох байдал, дээр нь амьдрах чадвар, тэсвэр хатуужил оргилдоо хүрнэ. Хэрэв танд хэн нэгэн чухал сэтгэгдэл төрүүлж байгаа бол түүн дээр оч.


АРСЛАН (7/23-8/22)   

Од эрхэс олон янзын гэнэтийн үйл явдлууд болохыг зааж байна. Хосууд бие биенээ хуурахаас эхлээд бүр мөсөн салж хагацаж ч болзошгүй. Ийм үеийг дуустал гэрлэлтээ хойшлуулж, гэр бүл болох, хүүхэдтэй болох зэрэг асуудлуудаа хойш нь тавь. Гэхдээ аль болох ойлголцохыг эрхэмлэ. Туршлагатай мэргэжилтэн ухаалаг хүмүүсийн үгийг сонс.


ОХИН (8/23-9/22)

Дүн шинжилгээ, үнэлгээ харьцуулалт хийхэд сайн. Ажил хэргийн талаар ганцаарчлан бодож сууснаар та бүх зүйлсийг өөр өнцгөөс харна. Гэвч тулгамдсан асуудлуудаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Уур бухимдал бүтэлгүйтэл, сэтгэл гутрал нийлэхээрээ төөрөгдүүлдгийг сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үл үзэгдэх, зөвшөөрөгдсөн хил хязгаараас даван гарах гэсэн оролдлого, гэр бүлийн харьцааг тань сүйрэлд хүргэж болзошгүй. Өөрийн амьдралын хамгийн гол чухал үйл явдлуудыг бүү март. Болж бүй үйл явдал уур амьсгалыг сөрөн сайн сайхныг бодохыг хичээ. Үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг зангаа орхи. Хүүхдүүддээ их цаг гаргахыг хичээ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл зүрхний тань асуудал нэн тэргүүнд тавигдах бололтой. Амьдралаа хэрхэн зохицуулж байгаагаас таны хэр хянуур хүн гэдэг нь ажиглагдана. Сэтгэл зүйчээс зөвлөмж ав. Бодит амьдралын материаллаг чанарыг илүү харна. Гэрээ байгуулсан талуудын дунд зөрчилдөөн үүсэх магадлалтай. Харин та үүнд суралцах туршлага гэсэн байр сууринаас хандаж чадвал өндрөөр үнэлэгдэх болно. Ямарваа нэг чухал зүйл байнга далд, нуугдмал байдаг учир бизнесийн гэрээ хэлцэл хийхээс өмнө бүх мэдээллийг судалж үзэхийг зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)

Өөрийн мэдрэмждээ итгэ. Энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр амьдралыг хар. Харин ямар нэг зүйлд хэт их автсаны хэрэггүй.Таны хувьд ямар ч ач холбогдолгүй мэдээлэл ирэх тул хов живийг бүү тоо. Харин удирдлагыг гартаа авч бүтэхгүй талаас биш юуг ч бүтээж болох талаас нь өөрөө чиглүүлж өгөөрэй. Таны манлайлах чадвар оргилдоо хүрнэ. Шунал хүсэлдээ хэт автсан хүмүүс, амжилт ололтоос тань хумслагчдаас холуур явахыг сануулъя. Хуучин андтайгаа уулзаж, олон нийтийн ажилд уригдана. Өнгөрсөн үед та хоёрын дунд асуудал үүсдэг байсан ч одоо түүнийгээ засаж, шинэ холбоо үүсгэх завшаан тохиох болно.


МАТАР (12/22-1/19)

Таны өөртөө итгэлтэй байдал хэд хэдэн асуудалд маш чухал нөлөөтэй байх боловч та энэ бүгдээс хойш сууж магадгүй. Та шинэхэн танилцсан хүнээсээ маш сонирхолтой урилга хүлээж авах бөгөөд зүрх сэтгэлдээ өнгөрсөнтэйгөө зууралдах боломж бүү өг. Бүх зүйлийг орхиод зөвхөн сэтгэл хангалуун бай. Зарим нэг хувийн асуудал саатаж удааширч байсан бол шийдэгдэж, төсөөлж байснаас тань илүү үр дүнд хүрэх бололтой.


ХУМХ (1/20-2/18)

Нөлөө үзүүлж чаддаг од эрхэс эерэг сайхан энерги тараах болно. Та нарийн ширийн анхаарал төвлөрлийг шаарддаг ажил хэргээсээ илүү аз мэдсэн байдалд голлон ажиллана. Уран сэтгэмж тань өсч, бодит байдал тань хязгаарлагдах болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэргээсээ өмнө үргэлж хэд хэдэн хувилбар бодож бай. Яаран шийдвэр гаргах гэсний хэрэггүй.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр маш их ажлыг амжуулах эрч хүчтэй өдөр байх болно. Маягт бөглөх, аялах маршрут гаргах, визний зөвшөөрөл гээд энэ бүхэн танд залхмаар санагдана. Зээл авч гэртээ тавилга худалдаж авах эсвэл гэрээ шинэчлэн өөрчлөх цаг болж. Өсөж буй гэр бүлд шинэ өрөө байх нь маш чухал. Том байртай болох мөрөөдөл чинь магадгүй биеллээ олох болно. Хөдөө амьдрах зардал багатайгаас гадна илүү олон өрөөтэй байхад ч тусалж чадна гэдгийг сана.