Оройн мэнд та бүхэнээс зөвөлгөө авах гэсэн юмаа. Би одоо 28той хөөрхөн хүүтэй . Нөхөртэйгээ сүүлийн 5 жил тусдаа амьдарч байгаамаа гэхдээ муудаж салаагүй амьдралын эрхээр гэхүү дээ.

Бид 2 т эр нь хамт байх хугацаа тун ховор хамгийн уртдаа л 2-3 сар л хамт байдаг. (Ямар нэгэн шалтгаанаар хэн хэнд нь ажил гараад зөрөөд ихэвчлэн 2 өөр газар байдаг.) Нөхөртөө уурлаад бухидаад ажилаа орхиод хүрээд ир хамт байя хол байх хэцүү байна Энэ тэр гэхэд нөхөр би амьдралын л төлөө явж байна.би ямар зугаа цэнгэл хөөж яваа юу гэдэг. (Эмэгтэй л хүн болсон хойно ганцаардаж сангалздаг мөнгө хэдий чухалч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг) илүү их хүсдэг . Одоол гэхэд уулзаагү 3 сар болж байгаа. Амьдрал дээшилсэнч юм алга.

 Салах гэхээр хүүгээ бодоол одоо 10 хоног одоо ганцхан сар хүлээжих гээд өөрийгөө хуураад л байж байна. Хол байгаад байхаар сэтгэл хүртэл хөндий хүйтэн болоод байна. Би яавал дээр вэ Хүн хүлээхээс үнэндээ л залхаж тэвчээр минь алдарч байна. Хамтдаа амьдарч байгаа хүмүүсийг хархаар битүүхэн атаархал төрхийн . Амьдрал өнгөтэй өөдтэй байх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг гээд л хэлдэг .сүүлдээ би бүүр надаас л бүх юм болохгүй байгаан байна ч гэж бодох шиг. Дахиад хүүхэдтэй болоё гэхэд үгүй 10 жилийн дараа л болно гэдэг. Намайг ажил хий гэж гэдэг хичээлийхээ хажуугаар .(би оюутан юмаа 2 дахь их сургуульдаа сурч байггаан ) байрны мөнгө сардаа 500г төлдийн их үнэтэй байранд байлаа энэ тэр гээл хэрүүл маргаан бол үүнээс эхлээл цааш өрнөнө. Яавал дээр вэээ????