УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаан дээр “ноёны бөх” Б.Төвшинтөгсийг Монголбанкны мөнгөний бодлогийн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжүүлэх гээд урагшгүй Д.Дамба-Очир нь унагаад хаяжээ.

Уг нь нэр дэвшигчийг намын бүлэг дээр дэмжсэн агаад байнгийн хороогоороо дэмжүүлэх үүргийг  энэ бүтэлгүй нөхөрт даалгаад буруудсан байна. Уншигч та Д.Дамба-Очирын “юу вэ”, “унагачихаж байгаа юм уу”, “Төвшигтөгсийг үү”,“ойлгосонгүй”, “дахин санал хураалгахаас”, “гишүүд минь үнэхээр эсрэг дарчихсан уу, эсвэл анзаарсангүй юу” гэх арга ядсан үгсийг сайтар анхаарч сонсоорой.

Мөн царайны хувирал, дууны өнгийг нь анзаараарай. Энэ бичлэгийн хамгийн гоё хэсэг нь "ноёны бөх"-ийг эхлээд унагахад Д.Дамба-Очирын "юу вэ" хэмээн цочирдож дараа нь дахиад унагахад "за,за" хэмээн дуу нь цаашаа орж байгаа нь юм. Байнгын хорооны хурлыг ингэж будлиантуулж завааруулж байгаа Д.Дамба-Очир нь Оюутолгойг шалгах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч гэхээр айдас төрч байна.