1. Визний очер урагшуулахад 50.000
2. Орчуулгын хөлсөнд олон материал бол 120.000
3. Лавлагааны бичиг ТҮЦ-нээс авахад 5.000
4. Анкетыг 2000₮-өөр дараалалд зардаг, бөглүүлэхэд 15.000 \Уул нь нет-ээс татаж аваад бөглөж болдог л доо\
5. Банкинд 5сая ₮-ийг байрлуулахын тулд ченжүүдэд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалж 3,5 - 4,5 хувийн хүүтэй Мөнгө зээлнэ. Банк бус санхүүгийн байгууллага ийм төрлийн мөнгө хүүллийг Визны үйлчилгээ явуулдаг 9 байгууллагатай холбоотой хийдэг. Одоо ийм байгууллага 3-аар нэмэгдэнэ. Ийм байгууллагын сонгон шалгаруулалтанд 2 сард 1100 гаруй аж ахуйн нэгж өрсөлдөж 12-ийг шалгаруулсан. 1 хүний материал авахад НДШ төлдөг бол 40.000, нэмэгдэл материал бүрдүүлсэн хүмүүсийн материал 70.000 - 110.000₮-өөр авдаг. Үүний хажуугаар ийм байгууллагуудад зуучилдаг хувь хүн, байгууллагууд зөндөө гарч ирсэн. Тэд 1 хүний материалыг 150.000 - 250.000₮-ын хөлсөөр авдаг. Тэр бүр хэл НДШ-ийг зохицуулдаг сүлжээний бүлэглэл хүртэл бий. 
Ингээд 1 хүн татгалзсан хариу авахын тулд 630.000₮ зарцуулж байна. Ихэнх нь ӨР ЗЭЭЛ тавьдаг. 
Бас ямар ч бичиг баримт шаардагдахгүйгээр 3 сарын визийг 8 саяаар, 3 жилийн мулти визийг 12,5 саяар гаргах буюу "Сраз Маёор" гэдэг нууц үйлчилгээнээс болоод үнэн худал нь мэдэгдэхгүй залилангийн хэргүүд зөндөө байдаг. ХОРВОО ЧИ ЭЗЭНГҮЙ СҮРЭГ ШИГ МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОН-д ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ? 
Энэ олон давааг давсан, сэтгэлийн хатгүй олон зуун мянган МОНГОЛ-чууд тэнд эзэнгүй сүрэг шиг бэлчиж байна. 
9 жилийн өмнө том компаниудын Хүний нөөцийн газрын удирдлагуудыг дагуулж БНСУ-д JOB FAIR хийж олон Монголчуудаа нутагтаа урин дуудаж байсан бол одоо "очоод хаширсан. Одоо болий, эндээ л байж байсан нь дээр юм байна" гэж ууртайгаар хэлэх зөндөө МОНГОЛЧУУД болжээ.

bolod.mn