Хүүхдээсээ болоод хүнтэй суухгүй байгаа биздээ хурдхан хүнтэй суу гэх юм
2018/05/04
Сайн байцгаана уу? та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би та бүхнээсээ багахан зөвөлгөө авах гэсэн юмаа Би одоо 29 настай хүүхэдтэйгээ амьдардаг. Намайг 7 сартай бие давхар байхад найз залуу маань бурханы оронд одсон.
Тэр үед надад үнхээр хэцүү яахаа мэдэхгүй хоцорч билээ. Хүүхдээ төрүүлээл аавых нь ээж аавд л шууд өгнө гэж боддог байсан. Яс юман дээр тээж төрүүлсэн үрээ өгж чаддаггүй юм билээ. Би төрөөд нээх удаагүй ажилдаа орсон. Хүүхдийг маань 4 нас хүртэл нь харж өсгөж өгсөн буянтай сайн хүмүүс байдаг. Сүүлийн нэг жил л би өөрөө харж байна. Дам нилээн хэдэн хүнээс сонсохнээн хүүхдийг маань аваад гадаад явах гэж байгаа гэх сураг хэд хэдэн хүнээс л сонслоо
Би нэгэн аймгийн төвд амьдардаг удахгүй хүүхдээ аваад УБ-д очиж амьдрах гэж байгаа юм л даа ингээд эмээ өвөөгөөс нь шууд холбоогоо тасалдагийн билүү гэж бодож байгаа энэ зөвүү. Хамгийн хэцүү нь хүүхэд маань өвөөгөөрөө овоглодог. Намайг юм л бол хүүхдээсээ болоод хүнтэй суухгүй байгаа биздээ хурдхан хүнтэй суу гэхийн ер нь яавал дээр вэ? Сайхан зөвөлгөө өгөөч !!!!
Зочин · 2018/05/07
Аавынх нь аав ээж нь хүүхдээ өгчихөө, чамд маш том буян болно. харин хэзээ ч холбоогоо таслаж болохгүй. хүнтэй суу
Ахиж хүнтэй суугаад л хүүхэд гаргэхгүй юу · 2018/05/07
Ахиж хүнтэй суугаад л хүүхэд гаргахгүй юу. Настай хүмүүст хэцүү байна ш дээ. Өсгүүлчихээд аваад зугтах муухай л юм даа
Зочин · 2018/05/04
Хүүхдээ 2 хөгшиндөө өгчихөөд хүнтэй суу. Суралц эрчимтэй ажилла. Гэхдээ хүүхдээсээ холбоогоо таслахгүй гэсэн баталгааг тэро хүмүүсээс ав. Хүүхэд чинь чамайг ээжийгээ гадгийг мэдэж байх ёстой.