Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд хэдийнэ өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан "Гурван охин" хамтлагийн дуучин Анутай холбогдож “Дуучин Ану АПУ-ын бэр болно хэмээсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

 Сүүлийн үед уран бүтээлдээ идэвхлэн ороод байгаа дуучин Ануг АПУ-ын хэмээх тодотголтой Г.Батхүүгийн  том хүү Б.Ганхөлөгтэй холбож цахим хэвлэлүүдээр мэдээлэх болсон юм. Тэгвэл Ану дээрхи мэдээллийг ор үндэслэлгүй ташаа мэдээлэл байна хэмээн мэдэгдсэн бөгөөд түүний хувьд айл гэр болж хуримын зар дуулгах гэхээсээ илүүтэйгээр уран бүтээлдээ анхаарлаа хандуулж яваа хэмээсэн юм.

Дашрамд дуулгахад энэ долоо хоногоос эхлэн  "Гурван охин" хамтлагийн шинэ уран бүтээл "Гарал угсаа" киноны дуу болох "Ганцхан чинийх" дууны клипийг үзэгч сонсогч, фенүүддээ зориулан цацаж эхэлсэн билээ.

Бэлтгэсэн : Э.Цэнд-Аюуш