Дуучин Б.Баярцэцэг жилд ганцхан үдэш  сонсогчдынхоо дурсамжийг сэргээж, мэдрэмж хөглөсөн орос дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Энэ удаад тавдугаар сарын 11-нд “Niciton live” мюзык клубт “НЕЖНОСТЬ” театр-тоглолтоо толилуулахаар болжээ. Өөрийнх нь хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтонд дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон Орос киноны хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхам орой болох гэнэ.


         Дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн хит дууны уран бүтээлүүдээс гадна  Орос, Хятад дууны цомог гаргаж байсан бөгөөд томоохон хэмжээний нэлээд хэдэн тоглолтоо үзэгч олонд хүргэсэн юм.