Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүдийг томилжээ. Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай нарыг гурван жилийн хугацаагаар томилсон байна.
Мөн  ТУЗ-ийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнайг сонгожээ.

Эх сурвалж:www.polit.mn