МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаярыг 14 хоногийн өмнө БСШУС-ын дэд сайдаар томилсон билээ. Учир нь тус яамны дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон тул ийнхүү орных нь хүнээр Г.Ганбаярыг дэвшүүлж, дэд сайдын суудалд аваачсан юм.

Тэгвэл Г.Ганбаярын хуучин алба эзгүй байсан бөгөөд ажлын долоо хоногийн эхний өдөр эзэнтэй болжээ. Тодруулбал, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар 25 дугаар суваг телевизийн захирал асан З.Алтайн охин А.Энхзулыг томилсон байна. Тэрбээр ажлаа хүлээж аваад тав хонож байгаа ажээ.

Б.Саруул