Монгол Улсын Тэргүүн хатагтай хэн бэ. Энэ асуултад хариулж чадах хүн одоогоор алга. Гагцхүү Төрийн тэргүүний дэргэд шадарлаж суугаа Иргэний хөдөлгөөний тодотголтой Г.Уянга л мэддэг бололтой юм. Чухамдаа иргэд биднээсээ илүү тэнгэртэй нь тэр юм гээд хэлчихэд ч буруудахгүй бололтой.

Зүй нь эрхэм авхай “Эхнэр нэхсэн нээх л олон хүмүүс. Барааг нь хараад үхмээр байна л гэнэ. Яасан ч хямдхан амь байдгийн. Төрийн тэргүүнээсээ арай өөр юм нэхээч. Илүү тэнгэртэйдээ “баригдаж” дөрвөн нуган үр төрүүлсэн, ижил тэнгэртэйдээ харагддаг, дутуу тэнгэртэй нь харах тавилангүй бүсгүй бий” гэжээ. Тэргүүн хатагтайгаа харах тавилангүй дутуу тэнгэртэй ард түмэн бид яанам билээ.