Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт хийх айлчлалын хүрээнд Увс аймагт ажлын айлчлал хийжээ. Тус аймаг нь Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны нутаг гэдгээрээ онцлогоос гадна үе үеийн төрийн тэргүүн нар тус аймгийн төвд байрлах Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай аж.

Харин төрийн тэргүүн Увс аймаг дахь анхны айлчлалаараа тус хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүйд нутгийн болон орон нутгийн удирдлагуудыг бухимдуулсан бололтой. Аймгийн ЗДТГ-аас цэцэг өргөх ажлыг төлөвлөн шаардлагатай зүйлсийг бэлдсэн байсан ч Ерөнхийлөгчийн тамгийн газраас хөтөлбөр ирж, тус хөшөөнд цэцэг өргөх хөтөлбөр байхгүй хэмээн мэдэгджээ. 

Энэ үйлдэл нь намын үзэл сурталын нөлөө гэх хүмүүс ч байсан бөгөөд үүнийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өмнө бичиж байсан жиргээтэй ч холбож тайлбарлах нэгэн байсан гэнэ.