Өчигдөр орой 16.00 цагийн үед Тагнуулын ерөнхий газраас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос байцаалт авахаар дууджээ. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эхийн хүрээнд байцаалт мэдүүлэг авсан асуудлаар албаны эх сурвалжаас асуухад “Хуулиараа байцаалт авах эрхтэй. Цагдан хорих, хэрэг үүсгэх эсэх асуудал яригдсан тохиолдолд л УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн асуудал яригдана. Түүнээс байцаалт, мэдүүлэг авах эрх бол нээлттэй” гэсэн юм. 

Энэ дагуу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос байцаалт авахаар дуудахад “Та нарын дуудсанаар чинь ирлээ. Гэхдээ байцаалт өгөхгүй” хэмээн хэлж, байцаалт өгөхөөс татгалзсан байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн холбогдсон сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх  хэрэгт цагдаа нарыг яллагдагчаар татсан хэмээн Нийслэлийн Прокурорын газраас мэдээлсэн билээ.Гэхдээ энэ мэдээлэл бүрхэг бөгөөд ямар байгууллагын хэн гэдэг сэтгүүлчийг тагнасан, чагнасан нь тодорхойгүй байгаа юм.