Нээрээ сургууль гэснээс манай бага анх сургууль ороод 9 сарын 1-нээр анхны А үсэгээ сурч мураад жигтэйхэн юм болохым бх гэсэн чинь, сайн бна уу, уучлаарай, би ... болох уу, баярлалаа, баяртай, зүгээр дээ, таатай бна нтр гэсэн харилцааны хэлүүдийг анхны өдөр нь зааж хүүхдүүдийг хооронд нь энэ үгнүүдийг хэрэглүүлж сургасан бгаам.

Өнөөх би иднэ, би авна гээд дээрэнгүй тушаадаг хүүхэд эхний өдрөөсөө л ээжээ уучлаарай, би тэгэж болох уу, би тэрийг авч болох уу, баярлалаа, таатай бна нтр гээд бдаг болчлоо. Бүүр гайхоол... Дагаал таатай бна, баярлалаа л гээд бдаг болчлоо. Юун тэр тэгш ташуу, цэвэрхэн бич, ахиж хуул... Хүүхэд ёстой яаж бичмээр бна, тэрүүгээр нь л бичүүлнэ. Яажгий шаажгий, том жижиг үсэгнүүд, ёстой хамаа бхгуй бичиж эхэлсээн. Багш нар нь сурахыг нь шийтгэл болтол нь стандартаар шахаж болохгуй, өөрийхөөрөө сураад аяндаа стандартад хэвшинэ л гэхийм билээ.

Одоо өөр сургуульд шилжээд 5-р ангид орсон ч хүрд мүрд цээжлээл, зөв бичгийн дүрэм мүрэм сурах гэж алаан болохын бх гэсэн чинь юмс яаж ажилдаг вэ, хог хэр хор нөлөөтэй бөгөөд дахин ашиглах тухай, хот гэж юу вэ буюу хамтаар амьдрах дүрэм яагаад чухал вэ, экологи болон орчин цагийн хөгжлийн харилцан хамаарал, хүнсний эрүүл бдал буюу зөв холлолт гээл хичээл юм уу, арга хэмжээ юм уу бүү мэд, сар бүрийн нэг сэдэвтэй, тэрүүгээрээ багаараа тезис бичих, зураг, гар урлалаар эсвэл жүжигчилсэн тоглолтоор, мөн анимэшн болон прэзэнтэшн бэлтгэх гээл тийм л юм хийгээд бхын. Одоо бол гэртээ хог ч зүгээр хаяулахгуй. Ингэж ялгана, тэгэж ялгана, энэ нь дахин боловсруулагдана, энэ нь бордоо болно гээл арваад уутанд ялгуулж биднийг чангалж бгаам.

Энэ цэцэрлэг үү, пианарын зуслан уу? Юу заадаг сургууль вэ гэхээр тэр тоо моо, хүрд мүрдээ мэдээд л бгаан. Дүрмээрээ алдаагүй бичээд л бгаан. Гэхдээ тэр хичээлүүдээрээ дагнаж шахаж, даалгавар элдүү юмаар дарахгуй, завсар зайгаар нь тооцоолол, тезис нтрийх нь дундуур оруулаад чимээгүйхэн мэдэгдэхгүй хэрэглэж хэвшүүлээд бгаамуу хаашайн...

Гэтэл манайхан 2-р ангийн нялх юманд гэрийн даалгавар 30 бодлого модлого чихшиг. Тоо боддогоороо алдаг хяддаг бол одоо Монголын боловсрол шилдэг л бмаарын. Гэтэл нэг л их өндөр IQ-гээ гайхсан Хүний хөгжил нь тээр хол хаягдцан л үндэстэн явна. Тоо моондоо таарухан хүүхдүүд тээл насаараа өөрийгөө голоод, юм сурдаггүй тэнэг гэж цоллогдоод л явах уу? Хөлийн улаасаа толгойгоо бүрхтэл төмөр санжигнуулсан элдэв дээдийн тэргүүний шилдэгүүд. Тээд амьдрал дээр гараад тэр шилдэгтээ хүрч тэнцэж чадахгуй болохоор сэтгэл гутралд орно. Шилдэг бишүүд нь бас өөрсдийгөө дутуу дулимаг төрсөн лүүзерүүд гээд сэтгэл гутралд орно. Одонцоруудын өвчнөөр үр хүүхдээ бид өөрсдөө л өвчлүүлж, сэтгэцийг нь гэмтээж бна. Энэ сэдэв боссон дээр боловсролын системийн шинэчлэлийг ярьж эхэлмээр л бгаам даа эцэг эхчүүд маань...

Ц.Уянга