АНУ-ын Нью-Йорк хотноо 2 сарын 6-13-д болох олон улсын хамгийн том,шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөн дизайнер Г.Зол цэцэг (Katya-Zol) оролцохоор боллоо. Нью-Йоркийн загварын долоо хоногт “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага , Соёл, спорт аялал, жуулчлалын яам /ССАЖ/-ны дэмжлэгтэйгээр Hero entertainment,  дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон, UBS телевиз зэрэг мэргэжлийн  20 гаруй хүний  бүрэлдэхүүн баг очиж оролцох юм байна.  Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг уг загварын долоо хоногт зориулан Монгол үндэсний хувцасны төрхийг илтгэсэн 3 коллекц нь зөвхөн үндэсний түүхий эд болох ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр  хийлгэж нарийн ур хийцтэй гоел чимэг зүүлттэй хослуулан танилцуулах аж.Mercedes Benz New York Fashion Week –д дэлхийн 100 гаруй орны загвар зохион бүтээгчид 100,000 гаруй  хувцас үйлдвэрлэлийн салбарын  зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчид, 3000 гаруй хэвлэл мэдээллийн    төлөөлөгчид цуглардаг ба Монгол улсаа сурталчлах тэр дундаа түүхийн эд болох ноос ноолуураа сурталчлан хөрөнгө оруулалт татаж болох томоохон боломж болж байна. Ийнхүү загвар зохион бүтээгч Катяа Зол, олон орны загвар зохион бүтээгчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх нь.