Улиран одсон 2013 оны төгсгөлд манайхан оны шилдгүүдээ шалгаруулж олон байгууллага сүржин нэртэй өргөмжлөлүүдийн эзэд болсон. Мөн оны шилдэг оюутны холбоо шалгарсан. Тэгвэл өнгөрсөн  оны шилдэг хулхи оюутны холбоо шалгарч байх шиг байна.  Тодруулбал “Өвөрхангай аймгийн оюутны холбоо Хөгжлийн төлөөх оюутны холбоо” ТББ гэх урт нэртэй байгууллага шалгарч байгаа бололтой. Учир нь тухайн байгууллага шинэ жилийн арга хэмжээг нь зохион байгуулсан урлагийн байгууллагынхаа төлбөрийг төлөхгүйгээр барахгүй тэргүүн гэх Б.Соёл-Эрдэнэ уран бүтээлчдийг хэл амаар доромжилж яваа сурагтай.

Бусдаар ивээн тэтгүүлж,  оролцогчдоосоо таксны мөнгө авсан энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид  урлагийн байгууллагынхандаа “удаахгүй төлбөр төлнө” гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл “луу унжсаар” байгаа ажээ.  

Нутаг усныхаа нэрийг  “баастсан”, 2013 оны оюутны хулхи холбоогоор шалгараад байгаа “Өвөрхангай аймгийн оюутны холбоо Хөгжлийн төлөөх оюутны холбоо” бусдыг хохироохгүй байх нь зүйтэй бизээ.