Монголын хошин урлагт  цус сэлбэн орж ирсэн  залуус бол “Захиалгат инээд” хамтлагийн чадварлаг залуус. Тэгвэл  тус хамтлагаар та бидний танил болсон жүжигчин  Р.Адъяа нууц авъяасаа нээж  “Анирлагч” уран сайхны киног продюссерлож байгаа гэнэ.  Тодруулбал жүжигчин  Р.Адъяа  “Амар медиа”-ийн бүтээл “Анирлагч” уран сайхны кинонд  гол дүр бүтээхийн зэрэгцээ  продюссерээр нь ажллаж байгаа ажээ.

Жүжигчин эрийн авъяасыг нээгээд  байгаа “Анирлагч” уран сайхны киноны зохиолыг  Д.Энхбаатар Р.Оюунгэрэл нар бичсэн бол найруулагчаар  Д.Сангибат ажилласан байна.  Монгол ахуйг  харуулсан энэхүү киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн болохоо уран бүтээлчид хэлж байлаа.  Кинонд  МУГЖ Д.Гүрсэд, МУСТА, жүжигчин Ц.Баясгалан, МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр, жүжигчин Р.Адъяа, жүжигчин, мисс, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэг, “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг,   н.Баярсанаа,  Х.Батбаяр, Болорсүх, Сангибат, Батзориг, Мөнх-Эрдэнэ, Б.Алунгуа, Х.Маргад нар тоглосон байна.  Морин жилийн анхны Монголын уран сайхны “ Анирлагч” кино  ирэх сарын 5-ны өдөр  нээлтээ хийх юм.

Ингээд та бүхэндээ тус киноны  теайлерийг хүргэе.